Мэдээлэл

"Шилдэг ТоС Банк" уралдаан зарлагдлаа


Date: 02/28/2019

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС-Банк” уралдааныг Монголбанк, Монголын Тогтвортой санхүү (ТоС)-ийн Холбоо хамтран Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Банкны Хөгжил-95 жил” аяны хүрээнд 15 банкны дунд зохион байгуулж байна. Тус уралдаан Монгол Улсын банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготой.

Хэзээ: 2019 оны 3-р сарын 1-нээс 10-р сарын 31 хүртэл

Шалгаруулалт: 

1) ТоС-ийн хэрэгжилт

2) Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын систем

3) ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоо

4) ТоС Оффис

Уралдааны удирдамж: Татах