Мэдээлэл

Цахим товхимол 2020 он 8 сар


Сайн байна уу?
 
ТоС Холбооны 2 дугаар улирлын онцлох ажлуудын талаар мэдээллийг нэгтгэсэн цахим товхимол маань шинэ өнгө төрхтэйгөөр танд хүрч байна.  Мөн ТоС Холбоо, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийн шийдвэрийн дагуу ТоС-ийн талаарх мэдээлэл сар бүр "Монголбанкны мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдэж байхаар боллоо. Хамгийн анхны танилцуулах нийтлэлийг энд дарж уншина уу. 

Цаашид бид цахим товхимлоо илүү ойр давтамжтай явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү товхимлоос тогтвортой санхүүжилтийн хүрээнд болж буй дотоод, гадаадын үйл явдлууд, бидний хамтрагч байгууллагуудтайгаа хийж буй ажлуудын талаар уншаарай. Манай цахим товхимол, мэдээтэй холбоотой сэтгэгдэл, шүүмж, асуулт байвал info@toc.mn хаягаар илгээнэ үү.

Хүндэтгэсэн,
ТоС Холбоо