Мэдээлэл

"Хариуцлагатай банкны зарчмууд ба уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ” сэдэвт цахим вебинар зохион байгуулагдлаа.


2020 оны 12 дугаар сарын 2-нд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилга (UNEP FI), Голомт Банк, ТоС Холбоо нар хамтран зохион байгуулсан "Хариуцлагатай банкны зарчмууд ба уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ” вебинар амжилттай зохион байгуулагдлаа. Вебинарт нийт 160 гаруй мэргэжилтэн оролцсон бөгөөд олон улсад санхүүгийн салбарын чухал чиг хандлага болж буй уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн ач холбогдол, TCFD тайлагналын стандартыг санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн тусгах аргачлал, сайн туршлагуудаас суралцсан юм. Онцлох илтгэгч нараас дурдвал,

Юки Ясуи, UNEP FI Ази, Номхон далайн бүсийн зохицуулах менежер
“Хариуцлагатай банкны зарчмууд"

Дэвид Карлин, UNEP FI, TCFD хариуцсан ахлах
"Уур амьсгалын үнэлгээний танилцуулга”

С.Оюун, Уур амьсгалын Ногоон Сангийн Гадаадхарилцаа хариуцсан захирал
"Уур амьсгалын санхүүжилтийн ач холбогдол ба Монгол Улсад үүсч буй боломжууд”

Ник Пламмер, ECБХБ (EBRD)-ы Уур амьсгалын санхүүжилт, эрсдэл хариуцсан мэргэжилтэн
"TCFD-г хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, үр ашиг” зэрэг чухал сэдвээр ярьлаа.