Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “НОГООН САНХҮҮЖИЛТ - БҮС НУТГИЙН ЧУУЛГАН” өндөр түвшний форумын үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд болох , Монголбанк /Монгол Улсын Төв банк/, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Хадгаламжийн Даатгалын Корпораци-н төлөөллүүд Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа. Уг замын зургийг баталснаар 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг банкны салбарт 10%, банк бус санхүүгийн салбарт 5% хүргэх, цаашлаад Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн мэдлэг, манлайллын төв болгох зорилтыг дэвшүүллээ.
Энд дарж батлагдсан замын зурагтай танилцана уу.
Сар бүрийн ТоС Newsletter-ээр бид ТоС-тэй холбоотой шинэ мэдээ мэдээллийг хүргэж байна.
© 2018 Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.