ТоС Холбоо нь Европын холбооны Switch Asia II хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг (STePEcoLab)" төслийн хүрээнд "Олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийн судалгаа"-г хийж гүйцэтгэлээ. Судалгааны зорилго нь ТоС Холбооны гишүүн санхүүгийн болон бизнесийн байгууллагууд, түүнчлэн текстилийн үйлдвэрүүдийг олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэрт хандахад зориулан мэдээллээр хангах юм. Судалгаанд тэдгээр эх үүсвэрүүдийн тухай товч мэдээлэл, санхүүжилт олгох нөхцөл, хэрэгсэл, тавигдах шаардлага, гол анхаарах зүйлс зэргийг судалж, нэгтгэн оруулсан. ТоС Холбоо нь эдгээр санхүүжилтийн эх үүсвэрүүдийг өөрийн цахим хуудсандаа байршуулах ба цаашид тогтмол хугацаанд шинэчилж ажиллах болно.
Та судалгааг дараах холбоосоор татаж авна уу:
Англи хэл дээр: https://acrobat.adobe.com/link/track?uri=urn:aaid:scds:US:00731093-d642-44a3-9026-e4a5316c4044
Монгол хэл дээр: https://acrobat.adobe.com/link/track?uri=urn:aaid:scds:US:76cb0dc5-17f4-4491-a008-d1f353e7502d
Сар бүрийн ТоС Newsletter-ээр бид ТоС-тэй холбоотой шинэ мэдээ мэдээллийг хүргэж байна.
© 2018 Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.