Холбооны тухай

Алсын хараа, зорилго, зорилт


Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо”-г Монголын Банкны Холбооноос 2017 оны 12 дугаар сард үүсгэн ГҮТББ-ын хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр Монголын банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх 15 банкийг нэгтгэн үйл ажиллагагаагаа явуулж байна. 

ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Түүнчлэн тогтвортой санхүүтэй холбоотой тулгарч буй асуудлуудад Гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, шийдэл боловсруулан, Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хувь оруулан ажиллах зорилттойгоор ажиллаж байна.