Холбооны тухай

ТоС-ийн үндэсний стратеги боловсруулах төсөл


Тогтвортой санхүүжилтийг санхүүгийн салбарт цогц байдлаар нэвтрүүлэх үндэсний стратегийн төслийг боловсруулах ажил нь 2017 онд эхэлсэн бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр (НҮББОХ) болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай хамтран ажиллаж байна.

Үндэсний стратегийг 2018 оны 11-р сард зохион байгуулагдах ТоС Форумын үеэр баталж, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Үндэсний стратегийн төсөл нь төр, хувийн хэвшил гээд олон талуудын оролцоо (санхүү, байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагууд, МХБ, банкууд, ББСБ-ууд, даатгалын компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд) -г хамарсан томоохон хэмжээний бодлогын бичиг баримт болон батлагдаж, цаашид ТоС-ийг бусад салбартай уялдуулан тэлэхэд голлох үүрэгтэй болох юм.