Холбооны тухай

Монголын Ногоон Санхүүгийн Корпораци байгуулах төсөл


БОАЖЯ, Сангийн яам, МБХ, ДДНХБ хооронд зурсан "Ногоон зээлийн сан байгуулах санамж бичгийн хүрээнд" НУАС-аас төслийн бэлэн байдлын буцалтгүй тусламж (USD 350,000)-ийг ДДНХБ-аар дамжуулан авч, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци (МНСК) байгуулах бэлтгэл ажлыг хангах төслийн нэгжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Уг төсөл нь Монгол Улсад үндэсний хэмжээний ногоон санхүүжилтийн системийг бий болгож, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, Парисын хэлэлцээрт тусгасан үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэн, тогтвортой, ногоон ирээдүйг бий болгоход санхүүжилтээр дамжуулан дэмжлэг үзүүлэх алсын хараатай юм. МНСК-ийн Төслийн нэгж МНСК-ийн зах зээлийн судалгаа ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулах боломжит байгууллагуудыг тогтоох, хөрөнгө оруулалтын санал, бичиг баримтыг боловсруулах, МНСК байгуулахтай холбоотой бүртгэл, хууль эрх зүйн ажлуудыг хийх, оролцох талуудын хэлэлцүүлэг уулзалтууд ба чадавхи бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

МНСК төслийн нэгжээс зах зээлийн судалгааг 3 чиглэлээр хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны дүнд МНСК-ийн эхний шатны үйл ажиллагаанд дараах зорилтот зах зээлийн багтаамж, хэмжээг тодорхойлов:

  • Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зорилтот зах зээл: 2434 байшин, санхүүжилтийн дүн 35,5 сая ам.доллар
  • Гэр хорооллын байшингийн дулаалгын зорилтот зах зээл: 3542 байшин, санхүүжилтийн дүн 8.6 сая ам.доллар
  • Эрчим хүчний хэмнэлттэй бизнесийн зээлийн боломжит зах зээл 58.5 сая ам.доллар

 

      ​​​​​​​