ТоС хөтөлбөр

Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021 арга хэмжээний зочин илтгэгч, панелистуудыг танилцуулж байна


Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021 арга хэмжээг нээн үг хэлэх эрхмүүд

 

 

 

#1 Панел хэлэлцүүлэгт оролцох хүндэт панелистууд: "Тогтвортой санхүүжилтийг банкны бус санхүүгийн салбарт хөгжүүлэх нь" 

Монголын санхүүгийн салбарын 88%-г банкны салбар эзэлдэг ба 2021 онд шинэ банкны тухай хуулиар системийн ач холбогдолтой банкнуудыг хөрөнгийн биржид бүртгүүлэхийг шаардсан бөгөөд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хувь хүмүүс хадгаламжийн хүүгээс илүү хувьцааны өгөөжийг илүүд үзэх болсноор хөрөнгийн зах зээл идэвхжиж эхэллээ. Энэхүү хэлэлцүүлэгт банкны бус санхүүгийн байгууллагуудын байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, биржид бүртгэлтэй компаниуд байгаль орчин нийгмийн үзүүлэлтээ тайлагнадаг болж эхлэх, ногоон бонд гаргах таатай орчин хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэх юм.

 

 

#2 Панел хэлэлцүүлэгт оролцох хүндэт панелистууд: "Үндэсний ногоон банк"

Уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөл 2020 оны 11-р сард Монголын Ногоон Санхүүгийн Корпорацын төслийн санхүүжилтэд өөрийн оруулах хувь нэмрийг шийдвэрлэн баталснаар Монгол Улс үндэсний ногоон банктай болох суурь тавигдсан юм. Тус төсөл нь Дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Хас банкны дэмжлэгтэйгээр 2017 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллага болон хувийн хэвшил хөрөнгө оруулах үндсэн бүтэцтэй байх юм.

#3 Панел хэлэлцүүлэгт оролцох хүндэт панелистууд: "Тогтвортой бизнесийн салбарууд"

Ногоон санхүүжилтийг шийдсэн ч ногоон төсөл хөтөлбөр, цэвэр технологигүйгээр тогтвортой санхүүгийн зах зээл хөгжих боломжгүй юм. Ногоон төслүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүрэн ногооноор ангилах, тодорхойлох, үр нөлөөг нь хэмжих, хүний нөөцийн чадавхыг бүх шатанд бий болгоход туслах зорилгоор янз бүрийн төсөл, хамтын ажиллагаанууд хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэг нь үйл ажиллагаандаа ногоон, байгальд ээлтэй шинэ арга барилыг хэрэгжүүлж буй төрөл бүрийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийн санал, туршлагыг сонсоход оршино.