Хориглосон үйл ажиллагаа
Манай гишүүд ТоС хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагаанд санхүүжилт өгөхөөс татгалзаж байна:
ТоС-ийн зарчмуудын хавсралт
A) Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалт
- Монгол Улсын болон бусад гадаад улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенци, гэрээ хэлцлийн дагуу хориглосон үйл ажиллагаа;
- Хуулинд тусгагдаагүй сэтгэцэд нөлөөлөх ургамлын тариалан, үйлдвэрлэл, тээвэрлэлт болон мансууруулах бодисын худалдаа;
- Хууль бус мөрийтэй тоглоом, казиногийн бизнес;
- Садар самуун явдлыг сурталчлах, дэмжих, зохион байгуулах;
- Албадан хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, ялгаварлан гадуурхал, хуульд заасан ажиллагсдын эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээр байгуулах эрхийн хязгаарлалт;
- Буу зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа;
- Олон шатлалтай маркетинг, пирамидын сүлжээгээр ашиг олох;
- Тухайн улс орнуудаас тогтоосон тусгай зөвшөөрөл, лицензийг авалгүй улс хооронд эрхлэх экспортын худалдаа, импортын худалдаа, гадны хөлөг ашиглан хийх худалдаа;
- Олон улсын болон үндэсний хамгаалалттай бүсийн ойролцоо үйл ажиллагаа явуулах;
- Биологийн олон янз байдал, түүх, соёлын өвийг хамгаалах олон улсын конвенци, гэрээ хэлцлийн дагуу хориглосон үйл ажиллагаа;
- Асбест болон түүний нэгдлийг агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдах, ашиглах;
- Полифлорт дифенил агуулсан аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
- Озоны давхарга задалдаг олон улсад хориглосон бодис агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
- Олон улсад хориглосон эм тариа, шахмал эм, хортон шавж устгадаг болон бусад хорт бодисын үйлдвэрлэл, худалдаа;
- Байгалийн нэн ховордсон зэрлэг амьтан, ургамлын олон улсын конвенциор хориглосон байгалийн зэрлэг амьтад, ургамлын төрөл зүйлийн худалдаа;
- Байгаль орчинд сөрөг нөлөөтэй аргаар загасчлах (тэсрэх бодис ашиглан загасчлах гэх мэт)
- Олон улсад хориглосон хог хаягдлын тээвэрлэлт, устгал;
- Ач холбогдол бүхий ойн бүсэд эрхлэх модны үйлдвэрлэл (хангайн бүс), тусгай хамгаалалтын газрын ойролцоох мод болон мод бэлтгэлийн тоног төхөөрөмжийн худалдаа;
- Тогтвортой менежменттэй ойн бус үүсэл гаралтай мод, ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа;
- Роттердам, Стокгольмын конвенциор хориглосон бусад бүх үйл ажиллагаа.