Зарчим 1
Байгаль орчноо хамгаалахЗарчим 2
Хүний эрх, нийгмийг хамгаалахЗарчим 3
Соёлын өвийг хамгаалахЗарчим 4
”Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжихЗарчим 5
Санхүүгийн хүртээмжийг дэмжихЗарчим 6
Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжихЗарчим 7
Ил тод байдал, хариуцлагыг дэмжихЗарчим 8
Манлайлан үлгэрлэхЗарчим 1
Байгаль орчноо хамгаалахБид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.
Зарчим 2
Хүний эрх, нийгмийг хамгаалахБид хүний эрх, хөдөлмөрийн стандартыг хүндэтгэж, дэмжин, сурталчлах ба иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, тэдгээрийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
Зарчим 3
Соёлын өвийг хамгаалахБид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн нийгэм, соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана.
Зарчим 4
”Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжихБид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.
Зарчим 5
Санхүүгийн хүртээмжийг дэмжихБид эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст очих санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, харилцагчийг хамгаалах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.
Зарчим 6
Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжихБид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана.
Зарчим 7
Ил тод байдал, хариуцлагыг дэмжихБид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.
Зарчим 8
Манлайлан үлгэрлэхБид Монгол Улсад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг хөгжлийг авчрахад шинэлэг санаачлага гарган, идэвхтэй ажиллана. Бид өөрсдийн үлгэрлэн манлайллаараа харилцагчид болон салбартаа ижил жишиг тогтоохыг эрмэлзэнэ.
© 2018 Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.