Төсөл /

Монголын Ногоон Санхүүгийн Корпораци

alt

Үргэлжлэх хугацаа

2018 -

Төслийн статус

Явагдаж буй

Тогтвортой хөгжил

sdg
sdg
sdg
sdg

Хуваалцах

МБХ, ТоС Холбоо, ХасБанк, Сангийн яам, БОАЖЯ, УАНС, ДДНХИ зэрэг байгууллагууд хамтран 2016 оноос Монгол Улсад “Ногоон зээлийн сан” байгуулах төслийг санаачлан, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийг 2018 байгуулсан. УАНС, Засгийн газар болон хувийн хэвшлээс нийтдээ 50 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай батлуулж, 2024 онд үйл ажиллагааг нь бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байна. МНСК-ийг байгуулснаар Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тогтвортой хөгжилд хөтлөх санхүүжилтийн тогтолцоо бүрдэх бөгөөд шалгуур хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудад бөөний, хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн эх үүсвэр олгох юм. Уг ногоон эх үүсвэрээр банк, санхүүгийн байгууллагууд эрчим хүчний хэмнэлттэй технологи, амины орон сууц болон дулаалгын зээлийг эхний ээлжинд санхүүжүүлнэ.

Төслийн зорилго

Төслийн хүрээнд нийт 3.7 сая тонн хүлэмжийн хийг бууруулах, 87,000 орчим хүн ашиг хүртэх, 20,000 гаруй гэр хорооллын байшинг дулаалах, 1,500 гаруй шинэ ногоон ажлын байрыг бий болгох, 130 аж ахуй нэгжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Төслийн үйл ажиллагаа

Төслийн үр дүн

Төслийн нөлөө

ДДНХИ нь Монгол Улсад ногоон санхүүжилтийг дэмжих бодлогын орчныг сайжруулах, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүлэмжийн хийн ялгарал багатай дэвшилтэт технологид жендэрийн мэдрэмжтэй бөгөөд байгаль орчинд ээлтэй, төлбөрийн чадварт нийцсэн байдлаар шилжилт хийхэд дэмжлэг үзүүлэх тусгайлсан зорилготой төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай Монголын Ногоон санхүүгийн корпораци (МНСК)-ийг үүсгэн байгуулахад Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллалаа. МНСК нь ногоон байгууламж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөөний санхүүжилтийг олгох замаар ногоон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа хэсгүүдэд хүрч, дотоодын зах зээлийн санхүүжилтийн хэрэгцээг хангах байдлаар ажиллах юм. Эхний ээлжинд МНСК 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг хүлээн авахаар баталгаажсан байгаа нь Монгол Улсын ногоон санхүүжилтийг эрчимжүүлэхэд ач холбогдолтой юм. Иймээс МНСК- ийг Алсын хараа 2050 болон Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр баталсан бодлого, үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг биелүүлэхэд чухал оролцоотой ажиллана гэж харж байна. МНСК-ийн хэрэгжүүлэх төслүүдээс Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийн биелэлт шууд болон шууд бус байдлаар тодорхой хэмжээнд хангагдах боломжтой. МНСК бол төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтран байгуулсан ногоон, бөөний санхүүжилтийн байгууллага гэдгээрээ бүс нутагтаа анхны онцлог загвар болж байгаа бөгөөд хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний үр ашигтай шийдлүүдийг хэрэгжүүлэхэд таатай бодлогын орчныг бий болгох, ногоон, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, дотоодын зах зээлд үр ашигтай, хүртээмжтэй түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Аннака Питерсон, Суурин төлөөлөгч, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт

Холбоо барих

alt

Ш.Анударь

БОНЗ, карбон бүртгэл хариуцсан мэргэжилтэн

anudari@toc.mn

© 2023 Тогтвортой Санхүүгийн Холбоо