bg-sky
bg-sky

Бидний тухай

Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!

Алсын хараа

Эерэг санхүүжилтийг түгээн дэлгэрүүлье

vision

Эрхэм зорилго

Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн манлайлал, мэдлэгийн төв болгоно.

Үнэт зүйлс

Хамтын ажиллагаа

Хүртээмж

Дэвшил

Үйл ажиллагааны чиглэл

Тогтвортой санхүү

Гишүүн байгууллагуудын БОНЗ-ын хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын санхүүжилт, тайлагнал, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх, сургалт уулзалт арга хэмжээ

Тогтвортой бизнес

Тогтвортой хөгжилд нийцсэн бизнесийн үйл ажиллагаа, нөлөөллийг хэмжих тайлагнах нийтлэг аргачлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх

Бодлогын дэмжлэг болон Судалгаа

ТоС-ийн зарчим, удирдамж, бодлого стандарт нэвтрүүлэх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, Судалгаа шинжилгээний ажлуудыг хийх

Олон нийтийн ойлголт болон Боловсрол

Тогтвортой санхүү, ногоон бизнесийн талаар олон нийтэд эерэгээр таниулах, зөв ойлголт мэдлэг өгөх

ТоС-ийн талаар

Тос Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилт, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажиллаж байна.

Түүх

“Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо“-г Монголын Банкны Холбооноос 2017 оны 12 дугаар сард үүсгэн ГҮТББ-ын хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд Монголын санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх банк, банк бус, бизнесийн байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагагаагаа явуулж байна.

7 сар 2013

Анхны Тогтвортой Санхуужилтийн Форум

ToC - ын 8 зарчим

principle
1

Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

Байгаль орчноо хамгаалах

principle
2

Бид хүний ​​эрх, хөдөлмөрийн стандартыг хүндэтгэж, дэмжин, сурталчлах ба иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, тэдгээрийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.

Хүний эрх, нийгмийг хамгаалах

principle
3

Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн нийгэм, соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана

Соёлын өвийг хамгаалах

principle
4

Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана

”Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих

principle
5

Бид эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст очих санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, харилцагчийг хамгаалах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.

Санхүүгийн хүртээмжийг дэмжих

principle
6

Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих

Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

principle
7

Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

principle
8

Бид Монгол Улсад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг хөгжлийг авчрахад шинэлэг санаачлага гарган, идэвхтэй ажиллана. Бид өөрсдийн үлгэрлэн манлайллаараа харилцагчид болон салбартаа ижил жишиг тогтоохыг эрмэлзэнэ

Манлайлан үлгэрлэ

alt

Дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-д хүрэхэд санхүүгийн салбарын үүрэг оролцоо чухал болохыг ойлгоод буй. Монгол Улс хөгжиж буй орны хувьд олон сорилт, бэрхшээлтэй тулгарч буй хэдий ч тогтвортой санхүүжилтийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн анхдагч улсуудын нэг юм.

Монгол Улсын тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийг цогцлоох үүднээс сүүлийн 10 жилийн хугацаанд бидний хэрэгжүүлсэн ажлуудын тусламжтайгаар санхүүгийн салбар олон улсаас хөрөнгө оруулалт татах, мөн хувийн секторт энэ чиглэлийн чадавх бэхжүүлэх, тодорхой шийдлүүдийг гаргах боломжууд нэмэгдэж байна.

Монголын санхүүгийн байгууллагууд ТХЗ-уудтай нийцсэн уур амьсгалын санхүүжилт, үйл ажиллагааг дараагийн үе шатанд гаргахад манлайлан ажиллах болно.


Р.Мөнхтуяа

ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Хаан банкны Гүйцэтгэх захирал

ТУЗ

ТоС-ийн Удирдах зөвлөлийн хурал улирал тутам болдог бөгөөд Удирдах зөвлөл нь гишүүн байгууллагуудын гүйцэтгэх удирдлагын төлөөллөөс бүрддэг бөгөөд Удирдах зөвлөлийн даргыг тухайн жилийн манлайлагч байгууллагаас сонгодог.

Баг

Доорх ТоС-ийн ажлын албаны ажилтнуудаас гадна бид холбогдох төслүүд дээр олон улсын болон үндэсний зөвлөхүүд, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг.

Мэргэжлийн Зөвлөл

Уг зөвлөл нь нийт гишүүн байгууллагууд болон Монголбанк, СЗХ, БОАЖЯ, ОУСК зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөллийг хамардаг бөгөөд ТоС-ийн чиглэлээр цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, сар бүр тусгайлсан сэдвээр мэдээлэл, туршлага солилцох хэлэлцүүлгийг өрнүүлдэг.

© 2024 Тогтвортой Санхүүгийн Холбоо