Гишүүд
Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа
Үндсэн гишүүд
Дэмжигч гишүүд
Олон улсын дэмжигчид
Бодлого дэмжигчид
Үндсэн гишүүд
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан арилжааны банк, хөгжлийн банк, банкны бус санхүүгийн байгууллага болон өөрийн салбараа байгуулсан гадаадын банк
Олон улсын дэмжигчид
Бид төрөл бүрийн олон улсын байгууллага, тогтвортой санхүүжилтийн холбоод болон гадны орнуудтай тогтвортой санхүүжилтийн чиглэлээр мэдлэг туршлага солилцохоор нягт хамтран ажилладаг. Тухайлбал:
Гишүүн болох
ТоС Холбоо нь өөрийн гишүүнчлэлээ өргөжүүлж, зөвхөн арилжааны банкаар хязгаарлахгүй, цаашид санхүүгийн салбарын бусад оролцогч байгууллагуудад гишүүнчлэлээ нээлттэй болголоо. Өөрийн бизнес, санхүүгийн үйл ажиллагаанд ТоС-ийн зарчмуудыг нэвтрүүлэн, тогтвортой хөгжил, ногоон хүртээмжтэй эдийн засагт хувь нэмэр оруулан ажиллах эрмэлзэлтэй дараах төрлийн байгууллагууд гишүүнээр элсэх боломжтой.
Үндсэн гишүүн
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан арилжааны банк, хөгжлийн банк, банкны бус санхүүгийн байгууллага болон өөрийн салбараа байгуулсан гадаадын банк
Дэмжигч гишүүн
Холбооны Үндсэн гишүүн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, сургалтын байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, салбарын болон мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хамтын ажиллагаа бүхий байгууллагууд
Яагаад ТоС-ын гишүүн болох хэрэгтэй вэ?
Тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах
ТоС-ийн мэргэшсэн зөвлөгөө, дэмжлэг авах
Байгууллагын эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх
Холбооноос хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, эх үүсвэрүүдэд хамрагдах
Гишүүний үүрэг болон хариуцлага:
Холбооноос боловсруулж баталсан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэл, тогтвортой бизнесийн бодлого, зарчим, удирдамж, стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хамтран ажиллах;
1
Холбооноос баталсан тайлангийн маягтын дагуу өөрийн байгууллагын тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэл, тогтвортой бизнесийн бодлого, зарчим, удирдамж, стандартын хэрэгжилтийн талаар тайлан мэдээг Холбооны ажлын албанд заасан хугацаанд тогтмол ирүүлэх;
2
Холбооны алсын хараа, зорилго, Удирдах зөвлөлийн шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хамтран ажиллах буюу тухайн асуудлаар хамтран ажиллах ажилтныг тухай бүр албан шугамаар мэдэгдэн ажиллуулж байх;
3
Холбооноос нэгдсэн байдлаар шийдвэрлэсэн үүрэг даалгаврыг биелүүлэх
4
Хэрхэн гишүүн болох вэ?
01
Алхам 1
ТоС Холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ info@toc.mn рүү илгээнэ үү.
02
Алхам 2
Холбооны ажлын алба нь хүсэлт гаргагч байгуулга руу гишүүнээр элсэхэд бүрдүүлэх материал илгээх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тус байгууллагаас авна. Материалуудыг гүйцэт бүрдүүлсний дараа хүсэлтийг Холбооны Удирдах зөвлөл хэлэлцэж шийдвэрлэнэ.
03
Алхам 3
Холбооны Удирдах зөвлөл элсүүлэх тухай шийдвэр гаргасан тохиолдолд хүсэлт гаргагч байгууллага албан ёсоор гишүүнээр элсэн, гишүүнчлэлийн төлбөрөө төлснөөр гишүүнчлэлийн хэлбэрээс хамааран давуу эрх, үйлчилгээг хүртэх боломжтой болно.
© 2024 Тогтвортой Санхүүгийн Холбоо