Төслүүд
ТоС Холбооны тогтвортой санхүү, ногоон хөгжлийн доор хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцана уу.
Онцлох төсөл
Монголын Ногоон Санхүүгийн Корпораци
МБХ, ТоС Холбоо, ХасБанк, Сангийн яам, БОАЖЯ, УАНС, ДДНХИ зэрэг байгууллагууд хамтран 2016 оноос Монгол Улсад “Ногоон зээлийн сан” байгуулах төслийг санаачлан, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийг 2018 байгуулсан. УАНС, Засгийн газар болон хувийн хэвшлээс нийтдээ 50 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай батлуулж, 2024 онд үйл ажиллагааг нь бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байна. МНСК-ийг байгуулснаар Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тогтвортой хөгжилд хөтлөх санхүүжилтийн тогтолцоо бүрдэх бөгөөд шалгуур хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудад бөөний, хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн эх үүсвэр олгох юм. Уг ногоон эх үүсвэрээр банк, санхүүгийн байгууллагууд эрчим хүчний хэмнэлттэй технологи, амины орон сууц болон дулаалгын зээлийг эхний ээлжинд санхүүжүүлнэ.
Эдийн Засгийн Ногоон Шилжилт
Энэхүү төсөл нь хүнс, ус ундаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ногоон шошгын стандарт, журмыг боловсруулах, шошгожуулах, нөгөө талаас хэрэглэгч нарт ногоон бүтээгдэхүүн худалдан авах урамшууллын системийг бий болгох замаар ногоон эдийн засгийг дэмжих зорилготой юм.
Тэрбум мод сан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах зорилготойгоор хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г 2022 оны 3-р сард үүсгэн байгуулж, ТоС Холбоо уг сангийн менежментийг 1 жи ...
Монголын компаниудад зориулсан БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж
Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд, цаашид бүртгүүлэхээр төлөвлөж буй үнэт цаас гаргагчид болон тайлагнал хийх хүсэлтэй бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгохыг дэмжих зорилгоор байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) буюу Тогтвортой байдлын тайлагналын стандарт, удирдамжийн баримт бичиг (Удирдамж)-ийг ТоС Холбоо, дотоод, гадаадын хамтрагч байгуул ...
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи
Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ын санхүүжилтийн таксономийг ТоС Холбоо нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хийсэн зөвлөлдөх уулзалтуудын үр дүнд 2021-2022 онуудад боловсруулав. ТХЗ-ын санхүүжилтийн таксономи нь ТХЗ-д хувь нэмэр оруулдаг 142 эдийн засгийн үйл ажиллагааны жагсаалт, ангилал, шал ...
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр
Төслийн хүрээнд барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг 20%-иар давуулан биелүүлсэн амины орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулж 60 м2 хүртэл талбайтай, 80 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй, бохир усны шийдэлтэй 14 загвар сууцаас сонголтоо хийж, сууцны үнийн дүнгийн 30%-д татаас авч, үлдсэн дүнд банкнаас 8%-аас 12%-ийн хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй, ногоон з ...
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг /STeP EcoLab/
Энэхүү төсөл нь нэхмэлийн салбарын боловсруулах үйлдвэрүүд тогтвортой түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улмаар байгальд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний брэндийг үүсгэн бэхжүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдэд холбогдоход тусалж, хэрэглэгчдийн хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлсэн төсөл юм.
ТоС-ийн зарчмууд, салбарын удирдамжууд болон БОНЗ-ын эрсдэлийн удирдлагын цогц аргачлал
Уг төслийн хүрээнд МБХ, ТоС Холбоо, ОУСК, НХБ-наас хамтран банкны үйл ажиллагаанд баримтлах байгаль орчин, нийгмийн суурь стандарт буюу ТоС-ийн зарчмууд, 5 салбарын удирдамж (уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах, нэхмэл), болон БОНЗ-ын эрсдэлийн удирдлагын цогц аргачлал (үлгэрчилсэн бодлогын загвар, БОНЗ-ын эрсдэлийн үнэлгээний аргачлал, БОНЗ-ын эрсдэлийн ажлын төлөвлөгөө, тайлагналын ...
Тогтвортой санхүүгийн их сургуулийн хөтөлбөр
ТоС Холбоо, БОАЖЯ, ОУСК, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) байгууллагууд хамтран их дээд сургуулиудын банк, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнуудад зориулан “Тогтвортой Санхүүжилт”- ийн сонгон суралцах хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хамгийн анхны “Тогтвортой санхүү” сурах бичиг, номыг боловсруулав. Үүний дагуу СЭЗДС, МУИС, ХҮДС-тай хамтран сурах бичиг, ...
Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төсөл
Энэхүү төсөл нь БЖДБЭ нарын чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх замаар БОАЖЯ-ны ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газарт тойрог эдийн засгийн дадал, ойлголт, үзэл баримтлалыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.
© 2024 Тогтвортой Санхүүгийн Холбоо