Бичиг баримт /

Монголын Ногоон Санхүүжилтийн Эх Үүсвэрийн Судалгаа

Огноо

2022-09-01

Төрөл

Тайлан

Энэхүү “Ногоон санхүүжилтийн эх үүсвэрийн судалгаа” нь Европын Холбооны санхүүжилттэй SWITCH ASIA II хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн нэг хэсэг болно. Уг судалгааны зорилго нь ТоС Холбооны гишүүн санхүүгийн байгууллагууд болон текстилийн үйлдвэрүүдийг олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэрт хандах, тэдгээрийн санхүүжилтийн нөхцөл, хэрэгсэл, шаардлага зэргийг судлах, төслийн материал явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг судалгааг хийхдээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмждэг, Монгол Улсад санхүүжилт олгох боломжтой олон улсын сан, хөрөнгө оруулалтын нэгж, хөтөлбөрүүдийг тэдгээрийн санхүүжилтийн хэрэгслийн хамт судаллаа. Тайланд дурдагдсан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийн судалгааг холбогдох сан, хөтөлбөрийн албан ёсны веб хуудас болон NDC хамтын ажиллагааны мэдээллийн сангаас цуглуулсан болно.

Хуваалцах

© 2024 Тогтвортой Санхүүгийн Холбоо