Бичиг баримт /

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (Тос)-ийн 8 зарчмын удирдамж

Огноо

2014-01-01

Төрөл

Бичиг баримт

Энэхүү удирдамж нь Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн чухал асуудлуудын хүрээнд банкуудад бодлого боловсруулах, үйл ажиллагаагаа явуулах, зээл олгох шийдвэр гаргахад туслах зорилготой баримт бичиг юм. Монгол Улсад дагаж мөрддөг хууль тогтоомжоос гадна, бид олон улсын зах зээлийн хүлээлтэнд нийцүүлэх зорилгоор олон улсын холбогдолтой стандарт, салбарын сайн туршлагуудыг жишээ болгон удирдамжиндаа тусгалаа. Цаашид Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-тэй холбоотойгоор шинээр бий болсон сайн туршлагын талаар энэхүү удирдамжинд тусгаж байх болно. Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, мэдлэг туршлагаа харилцан солилцох нь чухал учир бид тайлагнах, чадавхижүүлэх үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгана. Банк тус бүр өөрийн үйл ажиллагаа, харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ онцлогт нийцүүлэн энэхүү удирдамжийг харилцан ялгаатайгаар хэрэгжүүлж болно. Энэхүү удирдамж нь Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг банк өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх суурь болгох, цаашид хэрхэн хэрэглэх санал санаачилга, хүсэл тэмүүллийг бий болгоход түлхэц үзүүлэх зорилготой юм. Банк энэхүү удирдамжийг ашигласнаар холбогдох бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийг хэрэгжүүлэх тогтолцоо, зааварчилгаа, шаардлагатай бүтэц, орон тоо, сургалт, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, тайлагналын бүтцийг тодорхойлох боломжтой болох юм.

Хуваалцах

© 2024 Тогтвортой Санхүүгийн Холбоо