Бичиг баримт /
Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг
Огноо
2022-03-29
Төрөл
Бичиг баримт
Үндэсний тогтвортой санхүүгийн замын зургийн үндсэн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын зорилтуудтай уялдсан, нэгдмэл, олон талт хамт ажиллагааг хангасан, тогтвортой санхүүгийн системийг 2030 он хүртэл хөгжүүлэх, бүс нутагтаа тогтвортой санхүүгийн мэдлэг, манлайллын төв болох, үүнд шаардлагатай стратегийн чиглэл, арга хэмжээг тодорхойлоход оршино. Замын зураг нь үндсэн 6 бүлэг, 25 дэд арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх, банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын 5-аас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэх зорилтыг тавьж байна. Уг баримт бичгийн төслийг боловсруулахад Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), НҮБ- ын Байгаль орчны хөтөлбөр, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас өмнө боловсруулсан судалгаа, замын зураг, зөвлөмжийг ашигласан бөгөөд Европын Холбоо, БНХАУ, Индонез зэрэг бусад олон улсын сайн туршлагыг харгалзан боловсруулсан болно. "Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг"-ыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлах тушаалын төсөл, түүний хавсралтыг танилцуулж байна.
Хуваалцах
© 2024 Тогтвортой Санхүүгийн Холбоо